Skip to content

Еховагийн Гэрчүүдийн цуглаан

Манай цуглааны тухай мэдэж аваарай. Таны ойр хавьд хаана цугладгийг мэдэж аваарай.

Ойрхон хаана болох вэ? (opens new window)

Бид цуглаанаа яаж явуулдаг вэ?

Еховагийн Гэрчүүд Бурхнаа шүтэхийн тулд долоо хоногт хоёр удаа цугладаг (Еврей 10:24, 25). Олон нийтэд нээлттэй эдгээр цуглааны үеэр Библийг судалж, сургаалыг нь амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцдаг.

Цуглааны ихэнх хөтөлбөр сонсогчдын оролцоотой явагддаг. Хүмүүс сайн дураараа оролцдог. Цуглааны эхэнд болон төгсгөлд дуу дуулж, залбирдаг.

Зөвхөн Еховагийн Гэрч л цуглаанд ирдэг юм биш. Бүх хүн ирж болно. Мөнгө хураадаггүй.