Skip to content

Еховагийн Гэрчүүд Библийг судлах ямар боломжийг санал болгодог вэ?

Еховагийн Гэрчүүд Библийг судлах ямар боломжийг санал болгодог вэ?

 Библийн хичээлийг яаж хийдэг вэ?

 Танд ганцаарчлан Библийн хичээл заах хүн Библийн сэдвүүдийг нэг бүрчлэн ярилцаж, сайн мэдэж авахад тань тусална. Та «Үүрд жаргалтай амьдраарай!» интерактив гарын авлагаар хичээл хийснээр Библийг илүү сайн мэдэж авахаас гадна, ямар ач тустайг нь ойлгоно. Дараах видеоноос илүү ихийг мэдэж аваарай.

 Төлбөртэй юу?

 Үнэ төлбөргүй. Бид «үнэгүй авснаа үнэгүй өг» гэсэн Есүсийн тушаалыг биелүүлдэг (Матай 10:8). Библийн хичээл заах ажлыг сайн дураараа хийдэг. Библи, «Үүрд жаргалтай амьдраарай!» гарын авлага үнэ төлбөргүй.

 Хэр удаан хугацаагаар хичээллэх вэ?

 Гарын авлага 60 хичээлтэй. Хичээлийг хэр удаан хугацаанд дуусгахаа та өөрөө шийдээрэй. Олон хүн 7 хоногт нэг юм уу хэд хэдэн удаа хичээл хийдэг.

 Хичээл заалгая гэвэл яах хэрэгтэй вэ?

  1.  1. Онлайнаар анкет бөглөөрэй. Таны ирүүлсэн хувийн мэдээллийг тантай холбоо барих зорилгоор л ашиглана.

  2.  2. Танд хувьчлан хичээл заах хүн тантай холбоо барина. Тэр хүн тантай Библийн интерактив хичээлийг хийснээр ямар ач тустайг хэлж өгөхөөс гадна таны асуултад хариулна.

  3.  3. Хичээлээ ямар хуваариар хийхээ тохироорой. Биечлэн уулзаж хийх юм уу утсаар, видео дуудлагаар, захиа эсвэл э-мэйлээр хийж болно. Хичээлийг ер нь нэг цаг хийвэл тохиромжтой байдаг ч илүү урт юм уу богино хугацаагаар хийхээр төлөвлөж болно.

 Эхлээд туршилтын хичээл хийж болох уу?

 Бололгүй яах вэ. Тэгэхийг хүсвэл онлайнаар анкет бөглөөрэй. Хувьчлан хичээл заах хүн тантай холбоо барихад та туршилтаар хичээл хийж үзмээр байгаагаа хэлээрэй. Тэр хүн гурван удиртгал хичээлтэй «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлоос тантай хичээл хийж, цаашдаа хичээл хийх эсэхээ шийдэхэд тань тусална.

 Библийн хичээл хийсэн л бол Еховагийн Гэрч болох ёстой юу?

 Үгүй ээ. Еховагийн Гэрчүүд хүмүүст Библийн хичээл заах их дуртай ч Еховагийн Гэрч болгох гэж албаддаггүй. Харин ч бид хүмүүст Библийн сургаалыг заахдаа, тухайн хүн юунд итгэхээ өөрөө шийддэг гэдгийг ойлгон, хүндэтгэлтэй ханддаг (1 Петр 3:15).

 Библийн хичээл заалгахдаа өөрт байгаа Библиэсээ уншиж болох уу?

 Болно. Та ямар ч Библи хэрэглэж болно. Гэрчүүд бид «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» гэдэг ойлгомжтой, нарийн зөв Библийг ашигладаг. Харин бидэнтэй Библиэс ярилцдаг олон хүн уншиж дассан Библиэ ашигладаг.

 Хичээлдээ өөр хүнтэй хамт сууж болох уу?

 Болно. Та гэр бүлээ ч оролцуулж болно, найз нөхдөө ч оролцуулж болно.

 Би өмнө нь Еховагийн Гэрчүүдтэй хичээл хийж байсан. Дахиад хийж болох уу?

 Болно. Хичээл хийх аргыг шинэчилсэн учраас танд өмнөхөөсөө илүү таалагдах байх. Өмнө үздэг байсан хичээлийн хөтөлбөрийг бодвол одоо олон видео, зураг, хэлэлцүүлэгтэй болсон.

 Ганцаарчлан заалгахгүйгээр Библи судлах боломж байгаа юу?

 Байгаа. Ихэнх хүн ганцаарчлан Библи заалгах дуртай байдаг ч зарим хүн бие даагаад судлах сонирхолтой байдаг. Манай сайтын «Библи судлах материалууд» гэсэн хэсэгт байгаа материалуудаар Библийг бие даан судалж болно. Тэнд байгаа материалуудыг дурдвал: