Skip to content

Гарчиг руу орох

[зүүнээс] Марсело, Ёмара, Айвер. Гурвуулангийнх нь гарт испани брайл үсгээр бичсэн «Шинэ ертөнц орчуулга» байна

Хурлынхныхаа хайрыг мэдэрсэн нь

Хурлынхныхаа хайрыг мэдэрсэн нь

ЁМАРА гэдэг эмэгтэй хоёр эрэгтэй дүүтэйгээ Гватемалын нэг жижиг тосгонд амьдардаг. Дүү нарыг нь Марсело, Айвер гэдэг. Ёмара Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлсэн. Хожим нь дүү нар нь ч судалдаг болсон. Гэхдээ нэг асуудал байлаа. Тэд гурвуулаа хараагүй, мөн брайл бичгийг мэддэггүй байв. Тиймээс Библийн багш нь судалж буй материал болон Библийн зүйлүүдийг уншиж өгдөг байв.

Бас цуглаанд явах нь тэдэнд хэцүү байв. Хамгийн ойрхон, 40 минутын зайтай газар байдаг цуглааны танхимд тэд өөрсдөө очиж чаддаггүй. Тиймээс хурлын ах дүүс тэднийг цуглаанд явахад нь тусалж эхэлжээ. Эгч дүү гурав ажлын өдрийн цуглааны даалгавар хийхээр болоход цээжлэхэд нь хурлынхан нь тусалдаг байв.

2019 оны 5-р сараас тосгонд нь цуглаанд хийдэг болсон. Үүнээс өмнө нь хоёр байнгын эхлэгч тийшээ нүүж очжээ. Тэд эгч дүү гуравт брайл үсэг зааж, уншиж бичиж сургах зорилготой байв. Гэхдээ яаж заахаа мэдэхгүй байлаа. Тэгээд тэд номын санд сууж, брайл үсэг болон яаж заах аргыг сурсан.

Марсело цуглааны үеэр хариулж байна

Хэдэн сарын дараа эгч дүү гурав брайл үсэг сурч сайн уншдаг болсноор Бурхантай улам дотноссон. Одоо Ёмара Марсело Айвер гурав байнгын эхлэгчээр үйлчилдэг. Марсело нь туслах үйлчлэгч. Тэд долоо хоногийн турш Еховад үйлчлээд завгүй байдаг болсон. Эгч дүү гурав маш их идэвх зүтгэл гаргаснаараа бусдад сайнаар нөлөөлсөн.

Хайрын сэтгэлээр дэмждэг хурлынхандаа эгч дүү гурав маш их талархдаг. Ёмара: «Гэрчүүд бидэнтэй анх уулзсан цагаасаа л Христийн жинхэнэ хайрыг илэрхийлсэн» гэжээ. Марсело: «Бид олон сайхан найзтай, бас хайраар гагнагдсан олон улсын гэр бүлийн гишүүн болсон» гэж ярьжээ. Ёмара дүү нартайгаа хамт дэлхий диваажин болох тэр цагийг тэсэн ядан хүлээдэг (Дуу. 37:10, 11; Ис. 35:5).