Skip to content

Гарчиг руу орох

АСУУДЛЫГ БҮРМӨСӨН ШИЙДНЭ

Бурхны Хаант төр захирахад «амар тайван ч арвин ихээр байна»

Бурхны Хаант төр захирахад «амар тайван ч арвин ихээр байна»

Бурхны Хаант төр буюу Бурхны байгуулсан засгийн газар дэлхий дахинаа амар тайвныг тогтоох цаг ойрхон байна. Дуулал 72:7-д «Амар тайван ч арвин ихээр байна» гэсэн амлалт бий. Хаант төр хэзээ дэлхийг захирч эхлэх вэ? Хэрхэн захирах вэ? Иргэн нь болъё гэвэл яах хэрэгтэй вэ?

БУРХНЫ ХААНТ ТӨР ХЭЗЭЭ ДЭЛХИЙГ ЗАХИРЧ ЭХЛЭХ ВЭ?

Бурхны Хаант төр дэлхийг захирах цаг дөхөж байгааг илтгэсэн, олныг цочирдуулам үйл явдлын талаар Библид зөгнөжээ. Олон улсыг хамарсан дайн, өлсгөлөн, тахал гарч, газар хөдөлнө, гэмт хэрэг ихэснэ гэж зөгнөсөн. Эдгээр үйл явдал нийлээд нэг цогц «шинж тэмдгийг» бүрдүүлдэг (Матай 24:3, 7, 12; Лук 21:11; Илчлэл 6:2–8).

Бас «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дуртай, ... эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, үнэнч бус, хүнийг хайрладаггүй, эвлэршгүй, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, ... бардам ихэмсэг, Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог болно» гэж зөгнөсөн (2 Тимот 3:1–4). Ийм зан авиртай хүмүүс түүхийн аль ч үед мэр сэр байсан. Гэхдээ одоо ихэнх нь ийм болчихоод байна.

Эдгээр зөгнөл нь 1914 оноос хойш биелж эхэлсэн. Олон түүхч, улс төрч, зохиолч 1914 оноос хойш дэлхийн нөхцөл байдал их өөрчлөгдсөн гэж хэлдэг. Жишээ нь Данийн түүхч Петер Мунк: «1914 онд гарсан дайнаас болж хүн төрөлхтний түүх орвонгоороо эргэсэн. Хөгжил дэвшлийн эринээс ... бид гамшиг, аймшиг, үзэн ядалтын эрин рүү шилжиж, ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон» гэж бичжээ.

Гэхдээ ийм муу муухай бүхэн урт удаан үргэлжлэхгүй ээ. Эдгээр үйл явдал нь Бурхны Хаант төр ойрхон байгаагийн дохио юм. Есүс эцсийн өдрүүдийн шинж тэмдгийн талаар дурдахдаа «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэжээ (Матай 24:14).

Еховагийн Гэрчүүд гол нь энэхүү сайн мэдээг тунхагладаг. Тийм ч учраас тэдний эрхлэн гаргадаг гол сэтгүүл «Еховагийн Хаант төрийг тунхаглагч Харуулын цамхаг» гэсэн гарчигтай байдаг. Энэхүү сэтгүүлд Бурхны Хаант төр хүн төрөлхтний төлөө юу хийх тухай байнга нийтэлдэг.

БУРХНЫ ХААНТ ТӨР ДЭЛХИЙГ ХЭРХЭН ЗАХИРЧ ЭХЛЭХ ВЭ?

Дараах дөрвөн чухал баримтыг авч үзье.

  1. Бурхны Хаант төр одоогийн улс төрчдөөр төлөөлүүлж үйл ажиллагаагаа явуулахгүй.

  2. Дэлхийн удирдагчид эрх мэдлээсээ салахгүй, Бурхны Хаант төрийг муйхарлан эсэргүүцнэ (Дуулал 2:2–9).

  3. Бурхны Хаант төр хүн төрөлхтнийг захираад л байх санаатай хүний засгийн газрыг устгахаас өөр аргагүйд хүрнэ (Даниел 2:44; Илчлэл 19:17–21). Дэлхийг хамарсан энэхүү сүүлчийн дайныг Хармагедон гэдэг (Илчлэл 16:14, 16).

  4. Бурхны Хаант төрд дуртайяа захирагдах хүмүүс Хармагедоныг эсэн мэнд давж, энх амгалан тогтсон шинэ ертөнцөд амьдарна. Библид энэ хүмүүсийг «үй олон хүн» гэдэг (Илчлэл 7:9, 10, 13, 14). Тэдний тоо олон сая байх бололтой.

БУРХНЫ ХААНТ ТӨРИЙН ИРГЭН БОЛЪЁ ГЭВЭЛ ТА ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бурхны Хаант төрийн иргэн болъё гэвэл юун түрүүнд боловсрол эзэмших ёстой. Есүс: «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж залбирсан (Ёохан 17:3).

Ехова Бурхныг таньж мэдвэл олон ач тус хүртэнэ. Хоёрыг дурдъя. Нэгдүгээрт, Бурханд бат итгэдэг болно. Бурхны Хаант төр бол бодитой засгийн газар, удахгүй дэлхийг захирна гэдэгт итгэнэ (Еврей 11:1). Энэхүү итгэл нь баттай нотолгоонд үндэслэдэг. Хоёрдугаарт, Бурхныг болон хүмүүсийг улам их хайрладаг болно. Бурхныг хайрладаг хүн түүнд чин сэтгэлээсээ дуулгавартай байдаг. Хүмүүсийг хайрладаг хүн Алтан дүрэм хэмээн алдаршсан «Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, та өөрөө ч бусдад тийнхүү ханд» гэсэн Есүсийн үгийг ажил хэрэг болгоно (Лук 6:31).

Бүтээгч маань хайр халамжтай эцгийн адилаар биднийг сайн сайхан байгаасай, «жинхэнэ амьтай» болоосой гэж хүсдэг (1 Тимот 6:19). Өнөөгийн амьдрал бол «жинхэнэ амь» биш ээ. Өнөө үед олон сая хүн арай ядан амьдарч байна. Бурхны Хаант төр ард иргэдийнхээ төлөө юу хийхийг мэдвэл «жинхэнэ амь» ямар байхыг төсөөлөхөд дөхөм болно.

Бурхны Хаант төр захирахад хүмүүс амар амгалан, энх тунх амьдарна. Хоол хүнс ч элбэг дэлбэг байна