Skip to content

Гарчиг руу орох

Галилын Бирия тосгоны ой

Та үүнийг мэдэх үү?

Та үүнийг мэдэх үү?

Эртний Израиль, Библид бичсэн шиг, ой мод ихтэй байсан уу?

АМЛАСАН газрын зарим хэсэг ой модоор хучигдсан байсан тухай Библид гардаг (Х.дээд 10:27; Иош. 17:15, 18). Гэтэл тийм гэх шинж тэмдэг орчин үед байдаггүй. Үүнээс улбаалан, үнэхээр мод элбэгтэй байсан юм уу гэж зарим хүн гайхаж магадгүй.

Сикамор модны багц инжир

«Эртний Израильд ой мод ихтэй газар өнөөдрийг бодвол олон байжээ» гэж нэгэн номд тайлбарласан байна («Life in Biblical Israel»). Уулархаг газар нь голдуу алеппогийн нарс (Pinus halepensis), царс (Quercus calliprinos), теребинт (Pistacia palaestina) зэрэг модоор өвч бүрхэгдсэн байв. Бас Иудагийн уулсаас Газрын дундад тэнгисийн эрэг хүртэлх газрыг хамарсан Шефела нутагт инжрийн мод (Ficus sycomorus) элбэг байжээ.

Израилийн зарим газар одоо ямар ч модгүй болсон гэж нэг номд бичжээ («Plants of the Bible»). Яагаад тэр вэ? Он жилийн уртад болсон энэ үйл явцыг уг номд тайлбарлахдаа «Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүмүүс газар нутгаа тэлэх гэж, түүнчлэн барилга барих, түлээ түлш бэлтгэх зорилгоор ой модоо устгасан» гэжээ.