Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ шашныг юугаар нь таних вэ?

Жинхэнэ шашныг юугаар нь таних вэ?

Бурхны Үгийг судалъя

Жинхэнэ шашныг юугаар нь таних вэ?

Та энэ өгүүлэлд хөндсөн асуултуудыг бодож явсан байж болох юм. Эдгээр асуултад Библи юу гэж хариулдгийг мэдэж аваарай. Еховагийн Гэрчүүд энэ сэдвээр тантай дуртайяа ярилцана.

1. Жинхэнэ шашин ганц л байдаг уу?

Есүс жинхэнэ шашин ганц л байдаг хэмээн дагалдагчдадаа сургасан. Жинхэнэ шашныг амь руу хөтөлдөг замтай зүйрлэж болно. Есүс энэ замын талаар: «Цөөхөн хүн түүнийг олдог» гэж хэлсэн (Матай 7:14). Бурхан өөрийнх нь Үгэнд бичсэн үнэнд үндэслэсэн шүтлэгийг л хүлээн зөвшөөрдөг. Жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс итгэл үнэмшлээрээ нэгдмэл байдаг (Иохан 4:23, 24; 14:6; Ефес 4:4, 5-ыг уншина уу).

2. Христийн шашин яагаад олон урсгалтай байдаг вэ?

Хуурамч зөнчид Христийн сургаалыг завхруулж, улмаар хувийнхаа сонирхолд ашиглах болжээ. Тэд өөрсдийгөө Есүсийн «хонь» гэх боловч хомхой чононууд шиг авирлахыг Есүс зөгнөсөн байсан (Матай 7:13–15, 21, 23). Хуурамч сургаал баримталдаг тийм хүмүүс Есүс Христийн элч нарыг нас барснаас хойш бүр олширчээ (Үйлс 20:29, 30-ийг уншина уу).

3. Жинхэнэ шашны онцлог шинж юу вэ?

Жинхэнэ шашин шүтдэг хүмүүс Библийг Бурхны Үг гэж хүндэтгэн үздэг. Тэд хүний үзэл бодлыг бус, Библийн зарчмыг баримталж амьдардаг (Матай 15:7–9). Жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийн ам ажил хоёр зөрдөггүй (Иохан 17:17; 2 Тимот 3:16, 17-г уншина уу).

Жинхэнэ шашин шүтдэг хүмүүс Бурхны Ехова гэдэг нэрийг алдаршуулдаг. Есүс Бурхны нэрийг хүмүүст мэдүүлдэг байсан. Бас Бурхны тухай мэдэхэд нь хүмүүст тусалж, Бурхны нэрийг ариусаасай гэж залбирч байхыг захижээ (Матай 6:9). Танай нутагт ямар шашин Бурхны нэрийг тунхагладаг вэ? (Иохан 17:26; Ром 10:13, 14-ийг уншина уу).

4. Жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийг юугаар нь таних вэ?

Жинхэнэ христианууд Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлдэг. Хаанчлалын тухай тунхаглуулах зорилгоор Бурхан Есүсийг дэлхий рүү илгээжээ. Бурхны Хаанчлал бол хүн төрөлхтнийг бүх зовлон бэрхшээлээс нь ангижруулах цорын ганц зүйл юм. Есүс амьдралынхаа сүүлийн мөчид ч Хаанчлалын тухай ярьж байсан (Лук 4:43; 8:1; 23:42, 43). Тэрбээр Хаанчлалын тухай дэлгэрүүлэхийг дагалдагчдадаа тушаасан. Хэн нэгэн хүн тантай Хаанчлалын тухай яривал ямар шашин шүтдэг хүн байх бол? (Матай 10:7; 24:14-ийг уншина уу).

Есүсийн дагалдагчид ёс бус ертөнцийн үйл хэрэгт оролцдоггүй. Тэд улс төрийн үйл хэрэг, аливаа зөрчил мөргөлдөөнд оролцдоггүй (Иохан 17:16). Бас нийгэмд давамгайлж буй муу зуршил, хандлагад автдаггүй (Иаков 1:27; 4:4-ийг уншина уу).

5. Жинхэнэ христиануудын гол шинж юу вэ?

Жинхэнэ христианууд бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг. Тэд Бурхны Үгийн ачаар бүх үндэстний хүнийг хүндэтгэж сурдаг. Хуурамч шашин дайныг идэвхтэй дэмждэг, харин жинхэнэ шашин дэмждэггүй (Мика 4:1–4). Жинхэнэ христианууд хүмүүст туслахын тулд боломжоо бүрэн дайчилж, цаг заваа харамгүй зориулдаг (Иохан 13:34, 35; 1 Иохан 4:20, 21-ийг уншина уу).

Бүх сургаалаа Бурхны Үгэнд үндэслэн заадаг, Бурхны нэрийг алдаршуулдаг, хүн төрөлхтний цорын ганц найдвар болох Бурхны Хаанчлалыг тунхагладаг, дайн дажныг дэмждэггүй, бие биеэ хайрладаг хүмүүс хэн бэ? Еховагийн Гэрчүүд гэдгийг бүх баримт харуулдаг (1 Иохан 3:10–12).

Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 15-р бүлгээс үзнэ үү.

[24-р хуудасны зураг]

«Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа ... үйлсээрээ үгүйсгэдэг» (Тит 1:16)