Skip to content

Гарчиг руу орох

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Хүмүүс Бүтээгч байдаг гэдэгт итгэдэг нь ямар учиртай вэ?

Амьдрал бол гайхамшиг

3 000 орчим жилийн тэртээ нэгэн яруу найрагч: «Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн» гэж бичжээ (Дуулал 139:14, ШЕ). Хүн ганцхан эсээс бүрэлдэж бий болдог гэхлээр үнэхээр гайхалтай! Нарийн бүтэцтэй ургамал, амьтан хар аяндаа үүсээгүй, харин бүтээгдсэн гэдэгт олон хүн итгэдэг (Дуулал 139:13–17; Еврей 3:4-ийг уншина уу).

Орчлонт ертөнц, газар дэлхийг Бүтээгч бол амьтай бүхний Эх булаг юм (Дуулал 36:9). Тэрбээр хүн төрөлхтөнд өөрийгөө таниулсан (Исаиа 45:18-ыг уншина уу).

Хүн амьтнаас үүссэн үү?

Хүний бие махбод олон талаараа амьтныхтай төстэй. Гэхдээ үүнд шалтгаан бий. Хүн, амьтны аль алийг нь дэлхий дээр амьдруулах гэж бүтээсэн. Бүтээгч, хүнийг амьтнаас бус, газар шорооноос бүтээсэн (Эхлэл 1:24; 2:7-г уншина уу).

Хүн, амьтанд хоёр том ялгаа бий. Нэгдүгээрт, хүн Бүтээгчээ таньж мэдэх, хайрлах, хүндэтгэн бишрэх чадвартай. Хоёрдугаарт, амьтан биш, хүн мөнх амьдрахаар бүтээгдсэн. Тэгвэл хүн яагаад үхдэг вэ? Анхны хүн Бүтээгчийнхээ зааврыг зөрчсөн учраас үхэл бүх хүнд удамшин дамжсан (Эхлэл 1:27; 2:15–17-г уншина уу).