Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Баптисм хүртсэнийхээ дараа яах ёстой вэ?—1-р хэсэг: Сайн хэвшилтэй байгаарай

Баптисм хүртсэнийхээ дараа яах ёстой вэ?—1-р хэсэг: Сайн хэвшилтэй байгаарай

 Чамд байгаа үнэтэй зүйлс, жишээ нь байр, машин зэргээ сайхнаар нь байлгая гэвэл үргэлж засаж янзлах хэрэгтэй. Еховатай тогтоосон харьцаа ч мөн адил. Тэгвэл баптисм хүртсэнийхээ дараа хэрхэн Еховатай улам дотносох вэ?

Энэ өгүүлэлд:

 Бурхны Үгийг судалдаг байгаарай

 Библийн гол зүйл: «Бурхны тухай үнэн зөв мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ сайн бүхнийг хийгээрэй» (Колосай 1:10).

 Юу гэж ойлгох вэ? Чи баптисм хүртсэнийхээ дараа ч Библиэ уншиж, мөн уншсанаа эргэцүүлэн боддог байх хэрэгтэй (Дуулал 25:4; 119:97).

 Яаж болзошгүй вэ? Заримдаа хүсэл төрөхгүй байж магадгүй. «Би ч “номын хүн” биш шүү дээ» гэж бодож болох юм.

 Юу хийж болох вэ? Өөрт чинь сонирхолтой санагдсан Библийн сэдвийг гүнзгий судлаарай. Ингэхдээ дарамттай гэж санагдахааргүй, өөртөө тохирсон бие дааж судлах төлөвлөгөө гаргаарай. Чиний гол зорилго бол Еховаг улам хайрлаж, Үгийг нь унших дуртай болох явдал юм. Ингэж судлах нь тустай бөгөөд чамд сонирхолтой ч санагдана (Дуулал 16:11).

 Зөвлөгөө: Судлахдаа илүү их ач тус хүртье гэвэл анхаарал сарнихгүй, чимээгүй газар сонгоорой.

 Тусламж:

 Еховад залбирдаг байгаарай

 Библийн гол зүйл: «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай» (Филиппой 4:6).

 Юу гэж ойлгох вэ? Бурхантай харилцан ярилцана гэсэн үг. Чи Библи уншиж Бурхны юу хэлэхийг сонсоно, харин залбирч түүнтэй ярина. Бурханд залбирахдаа хэрэгцээт зүйлээ гуйхаас гадна хүртсэн ивээлдээ талархаж залбираарай.

 Яаж болзошгүй вэ? Заримдаа залбирал чинь нэгэн хэвийн болчихсон мэт санагдаж болох юм. Тэгээд Ехова ер нь намайг сонсож байгаа юм болов уу, эсвэл бүр сонсохыг хүсдэг юм болов уу гэсэн эргэлзээ төрж магадгүй (Дуулал 10:1).

 Юу хийж болох вэ? Юуны талаар залбирахаа өдрийн явцад тунгаан бодоорой. Тэгээд бодсон юмаа шууд залбирах боломжгүй бол түүнийгээ тогтоож байгаад дараа нь залбирч болох юм. Өөрийнхөө талаар залбирахаас гадна бусдын төлөө залбирахаа бүү мартаарай (Филиппой 2:4).

 Зөвлөгөө: Хэрэв залбирал чинь нэгэн хэвийн болчихсон мэт санагдаад байвал энэ талаараа Еховад хэлээрэй. Тэрбээр чиний санаа зовж байгаа бүх зүйлийг, түүний дотор залбирлынхаа талаар юу гэж бодож байгааг чинь хүртэл сонсохыг хүсдэг (1 Ёохан 5:14).

 Тусламж:

 Дэлгэрүүлдэг байгаарай

 Библийн гол зүйл: «Ямар байдгаа, юу заадгаа үргэлж анхаарч яв. ... Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна» (1 Тимот 4:16).

 Юу гэж ойлгох вэ? Итгэл үнэмшлийнхээ талаар бусдад ярьдаг бол итгэл чинь батажна. Ингэснээр чамайг сонсож буй хүмүүсийн төдийгүй өөрийнхөө ч амийг аварна.

 Яаж болзошгүй вэ? Заримдаа дэлгэрүүлэх хүсэл төрөхгүй байж болох юм. Тэр байтугай, ялангуяа ангийнхандаа дэлгэрүүлэхээс айж магадгүй.

 Юу хийж болох вэ? Айдас юм уу сөрөг бодолд битгий автаарай. Элч Паул: «Сайн мэдээ тунхаглах [үүргээ] дурамжхан биелүүлсэн ч намайг нярвын үүргээс чөлөөлөхгүй» гэж бичжээ (1 Коринт 9:16, 17).

 Зөвлөгөө: Аав ээжтэйгээ ярилцаж, дэлгэрүүлэхдээ үлгэр жишээ болдог, сайн зөвлөгөө өгч чадах итгэл нэгтнийг сонгоод дотносоорой (Сургаалт үгс 27:17).

 Тусламж:

  •   Уншаарай.

     «Би яагаад итгэл үнэмшлийнхээ талаар ярихаас айдаг вэ?» (англи)

 Цуглаандаа явдаг байгаарай

 Библийн гол зүйл: «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, ... үргэлж цуглаж ... байя» (Еврей 10:24, 25).

 Юу гэж ойлгох вэ? Бид гол нь Еховаг шүтэх зорилгоор цуглаанд явдаг. Түүнээс гадна өөр 2 ач тус бий. Нэгдүгээрт, чи итгэл нэгтнүүдээсээ урамшина. Хоёрдугаарт, цуглаандаа идэвхтэй оролцсоноор чи бусдыгаа урамшуулна (Ром 1:11, 12).

 Яаж болзошгүй вэ? Заримдаа цуглааны үеэр өөр юм бодоод ач тустай зүйлийг сонсолгүй өнгөрөөчихөж болох юм. Эсвэл хичээл ном зэрэг бусад юмыг илүү чухалчлаад цуглаанаа заримдаа тасалдаг болж магадгүй.

 Юу хийж болох вэ? Хичээл номоо анхаарахын зэрэгцээ цуглаанаа таслахгүй байхаар бат шийдээрэй. Цуглаанаас аль болох их ач тус хүртэхийг зорилгоо болгоорой. Хариулж, идэвхтэй оролцоорой. Илтгэл тавьсан юм уу хариулсан ядаж нэг хүнд цуглааны дараа талархаарай.

 Зөвлөгөө: Бэлдээрэй. «JW Library®» апп-ыг татаж аваад «Цуглаан» гэсэн цэсээс юу ярилцахыг нь мэдэж аваарай.

 Тусламж:

  •   Уншаарай.

     «Цуглаанд яагаад явах хэрэгтэй вэ?» (англи)