Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Найз минь намайг гомдоовол яах вэ?

Найз минь намайг гомдоовол яах вэ?

 Юу мэдэх хэрэгтэй вэ?

  •   Асуудал гардаггүй, төгс нөхөрлөл гэж байдаггүй. Чиний сайн найз, тэр байтугай хамгийн дотно гэж боддог найз чинь ч гэсэн төгс бус учраас чамайг гомдоох юм хэлж, хийж магадгүй. Гэхдээ чи ч бас алдаа гаргадаг төгс бус шүү дээ. Шударгаар хэлбэл, чи ч бас бусдыг гомдоож байсан биз дээ? (Яаков 3:2).

  •   Интернэтийн нөлөө. Жишээлбэл Дэйвид гэдэг хүү: «Интернэтээс найзынхаа нийллэгт очсон зургийг үзчихээд “Намайг яагаад уриагүй юм бол?” гэсэн бодол төрж магад. Бүр найздаа гологдсон юм шиг санагдаж, сэтгэлээр унаж болох юм» гэж ярьжээ.

  •   Асуудлаа яаж шийдэхийг сураарай.

 Юу хийж болох вэ?

 Өөрийгөө шалгаарай. «Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» гэж Библид байдаг (Номлогчийн үгс 7:9).

 «Заримдаа тийм сүртэй биш юманд сүр бадраагаад байснаа дараа нь ойлгодог»​—Алиса.

 Бодож үзээрэй: Юм болгонд эмзэглэх гээд байна уу? Тэвчээртэй байж бусдын алдааг өнгөрөөж сураарай (Номлогчийн үгс 7:21, 22).

 Уучламтгай байхын ач тусыг бодоорой. Библид «Гэм бурууг харахгүй өнгөрөх нь ... алдар суу билээ» гэж байдаг (Сургаалт үгс 19:11).

 «Чамд гомдох шалтгаан байлаа ч, дуртайяа уучлах нь л сайн байдаг. Яагаад гэвэл нөгөө хүн чинь ч болсон явдлыг дахин дахин бодоод байхгүй. Бас өөрийгөө буруутгаад байхгүй. Нэгэнт уучилсан л бол тэр хэргийг дахиж сөхсөний хэрэггүй»​—Малори.

 Бодож үзээрэй: Энэ тийм ноцтой хэрэг үү? Эв нэгдлээ хадгалахын төлөө уучилж болохгүй юу? (Колосай 3:13).

Асуудал болгоныг байнга сөхөж нөхөрлөлдөө сэв суулгадаг бол хаалгаа дахин дахин онгойлгож дулаахан өрөөндөө хүйтэн агаар оруулахтай адил

 Бусдыг бодоорой. Библид «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэж байдаг (Филиппой 2:4).

 «Найзыгаа хайрлаж, хүндэлдэг л бол ямар ч асуудал гарсан түргэн шийдэж чадна. Яагаад гэвэл чи түүнтэй найзлахын тулд их хичээж мэрийсэн шүү дээ. Ийм нөр их хөдөлмөрөө салхинд хийсгэхийг хүсэхгүй биз дээ?»​—Никол.

 Бодож үзээрэй: Бусдын үзэл бодлыг сонсохдоо ядаж нэг сайн талыг нь олж хараарай! (Филиппой 2:3).

 Хамгийн гол нь: Гомдлоо хэрхэн тайлахыг сурах нь чамд насан туршид чинь хэрэг болно. Тиймээс энэ чадварыг одооноос яагаад сурч болохгүй гэж?