Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 16

Туслах үйлчлэгчид ямар үүрэг хүлээдэг вэ?

Туслах үйлчлэгчид ямар үүрэг хүлээдэг вэ?

Мьянмар

Цуглаан

Дэлгэрүүлэх ажлын цуглаан

Цуглааны танхимын цэвэрлэгээ

Хуралд «харгалзагчид, туслах үйлчлэгчид» гэх өөр өөр хариуцлагатай үүрэг хүлээдэг христиан эрчүүдийн тухай Библид бичжээ (Филиппой 1:1, ШЕ). Ер нь, хурал болгонд ийм хүмүүс олон байдаг. Туслах үйлчлэгчид бидний төлөө юу хийдэг вэ?

Ахлагчдыг дэмждэг. Сүнслэгээр төлөвшсөн, итгэл хүлээсэн, хичээл зүтгэлтэй янз бүрийн насны эрчүүд хуралд туслах үйлчлэгчээр үйлчилдэг. Тэд сүргийг хариулахаас бусад байнга хийх шаардлагатай янз бүрийн ажлыг хариуцан хийдэг. Тэдний ачаар ахлагчид заах болон хурлын гишүүдэд санаа тавихад гол анхаарлаа хандуулж чаддаг.

Бусдад үйлчилдэг. Зарим туслах үйлчлэгч цуглаанд ирдэг хүмүүсийг угтаж авдаг байхад зарим нь дуу чимээний тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэвлэл өгөх, хурлын тайлан тооцоо гаргах, хэсэг хуваарилах ажлыг хариуцдаг. Бас цуглааны танхимыг цэвэрлэх, засаж янзлах ажилд тусалдаг. Ахлагчид заримдаа туслах үйлчлэгчдэд настай хүмүүст туслах үүрэг өгч болох юм. Туслах үйлчлэгчид ямар ч үүрэг даалгавар авсан дуртайяа хийдэг бөгөөд хурлынхныхаа хайр хүндэтгэлийг хүлээдэг (1 Тимот 3:13).

Бусдад үлгэр дуурайл болдог. Христиан зан чанар илэрхийлдэг эрэгтэй туслах үйлчлэгч болдог. Тэд цуглааны зарим хэсгийг хөтөлж явуулж, итгэлийг маань бэхжүүлдэг. Бас дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцож, бидэнд илүү хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх урам зориг өгдөг. Тэд ахлагчдыг дэмжиж, хамтран ажилладаг учир хурлынхныгаа баяр хөөртэй, эв нэгдэлтэй байхад хувь нэмэр оруулдаг (Ефес 4:16). Яваандаа туслах үйлчлэгч шаардлага хангавал ахлагч болдог.

  •  Ямар хүн туслах үйлчлэгчээр үйлчилдэг вэ?

  •  Туслах үйлчлэгч хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?