Skip to content

Гарчиг руу орох

СЭРЦГЭЭ! 2018 № 2 | Гэр бүлээ сайхан авч явах 12 нууц

Гэр бүлээ сайхан авч явах 12 нууц

Гэр бүлийг сүйрүүлдэг өч төчнөөн зүйл байдгийг бид мэддэг. Гэхдээ гэр бүлээ сайхан авч явахын тулд яах хэрэгтэйг мэдэх нь чухал.

  • АНУ-д гэхэд 1990–2015 оны хооронд 50-аас дээш насныхны салалт хоёр дахин, 65-аас дээш насныхны салалт гурав дахин ихэсжээ.

  • Эцэг эхчүүд яахаа мэдэхгүй байна. Хүүхдээ байнга магтахыг зарим мэргэжилтэн эцэг эхчүүдэд зөвлөдөг. Гэтэл зарим нь, хүүхдээ л бодож байгаа бол хатуу гараар өсгөөрэй гэдэг.

  • Хүүхэд залуус амьдралаа авч явах чадвар эзэмшилгүй өсөж өндийж байна.

Гэхдээ ...

  • хос хоёр насан туршдаа жаргалтай амьдрах боломжтой.

  • эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлан сахилга баттай болгон өсгөх боломжтой.

  • хүүхэд залуус том болсон хойноо хэрэг болох чадвар эзэмших боломжтой.

«Сэрцгээ!» сэтгүүлийн энэ дугаараас гэр бүлээ сайхан авч явах 12 нууцыг мэдэж аваарай.

 

1. Үнэнч байх

Гэр бүлдээ үнэнч байхад тустай гурван зөвлөгөө.

2. Нэг баг байх

Та хоёр зүгээр л нэг өрөөний хоёр шиг болчихоод байна уу?

3. Хүндлэх

Ханиа хүндэлж байгаагаа тодорхой ойлгуулахын тулд юу ярьж, юу хийх хэрэгтэй вэ?

4. Уучлах

Яавал ханийнхаа алдаа дутагдлыг биш, сайн талыг харах вэ?

5. Ярилцах

Хүүхэдтэйгээ дотно байх гурван алхам.

6. Сахилга бат

Сахилга батын арга хэмжээ авлаа гээд хүүхэд өөрийгөө үнэлж хүндлэхээ больчих уу?

7. Ёс суртахуун

Хүүхдэдээ ямар хэм хэмжээг заах ёстой вэ?

8. Үлгэр дуурайл

Хүүхдээ үг авдаг болгоё гэвэл ам ажил хоёр тань зөрдөггүй байх учиртай.

9. Өөрийгөө таних

Охид хөвгүүд та нар итгэл үнэмшлээ хэрхэн хамгаалах вэ?

10. Итгэл даах

Эцэг эхийнхээ итгэлийг даадаг болсон бол төлөвшиж том болж байгаагийн шинж.

11. Ажилсаг байх

Бага залуугаасаа ажилч хичээнгүй байгаад сурчихвал насан туршид чинь хэрэг болно.

12. Зорилго тавих

Зорилгодоо хүрснээр өөртөө илүү итгэлтэй болно, нөхөрлөлөө зузаатгана, сэтгэл хангалуун болно.

Гэр бүлд өөр юу тустай вэ?

Библийн зөвлөгөө гэр бүлээ сайхан авч явахад тань тустай.